fbpx

Та бидний гоо сайханд хамгийн түгээмэл тохиолддог арьс арчилгааны асуудлуудыг цогцоор нь шийдэж чадах хамгийн тохиромжтой байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн -г та нартаа танилцуулах гэж байна.

Монгол орны эрс тэс, ширүүн хуурай цаг агаарын нөхцөлд хүний нүүрний арьсанд маш ихээр тохиолддог хуурайшилт, үрчлээ, нөсөө толбо гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх боломжтой ЦАСАН ЦАГААН нэрээрээ алдартай гоо сайхны бүтээгдэхүүнийг та сонсож байсан уу? Энэхүү бүтээгдэхүүн нь маш түгээмэл байдаг арьсны демодекс хачиг устгаж, монгол хүний арьсыг гүн чийгшсэн, эрүүл тунгалаг, шинэчлэгдсэн бүтэцтэй болгоход онцгойлон зориулагдан бүтээгдсэн байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн юм.

BAEKSEOL брэндийн бүтээгдэхүүнүүд нь найралгандаа олон тооны байгалын гаралтай түүхий эдийг агуулдаг бөгөөд Үүнээс онцлох найрлага нь Жинко Билоба модны навчны ханд юм.

Жинко Билоба модны навч
Жинко Билоба модны навч

Энэ ургамал нь маш эртний мод бөгөөд Азид байгалд ургадаг байна. Сүүлийн үед тарималаар ургуулах болсон. Жинко Билоба нь хөгширөлтөөс хамгаалах эмийн найралгад, витаминуудад, нэмэлт тэжээлүүдэд ихээр агуулагддагаар нь хэрэглэгчид маань мэддэг. Гол үйлчилгээ нь цусан хангамжийг сайжруулах, цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй юм. Доктор Кайт: Жинко Билобагаас өөр цусны эргэлтийг сайжруулах байгалийн гаралтай эмчилгээг харж байгаагүй гэж хэлсэн байдаг. Жинко Билобагын гол ид шид нь навчинд нь байдаг. Навчинд нь 40 гаруй амин хүчил байдгаас онцлох нь Корцедин амин хүчил юм.

амин хүчил
амин хүчил

1. Корцединийн гол үйлчлэл нь захын эдийн буюу арьсны хялгасан судасны ханийг тэлж өгдөг, судасны ханыг уян болгосноор тухайн эдийн цусан хангамж сайжирч, ингэснээр арьсанд тэжээл буюу уураг, витамин, хүчилтөрөгч зэрэг хэрэгтэй бүх бодисууд сайн очдог. Үр дүнд нь арьсанд нөхөн төлжилт, нөхөн сэргээлт сайн явагдаж хөгширөлт удааширдаг байна.

2. Арьсны үрэвсэл болон цочирлын эсрэг үйлчилгээтэй юм. Арьсан дээрхи бүх үрэвсэлт өвчин, батга, диатиз, арьсны харшилт өвчнийг дардаг онцгой үйлчилгээтэй юм.

3. Маш хүчтэй антиоксидант үүрэгтэй. Арьсны бодисын солилцоо муудах үед хөгширөлт , үхжил, сэвх нөсөө толбо , сулралт зэрэг арьсан дээр эд эсийн исэлдэлтийн дүнд үүсэж байгаа өөрчлөлтүүдээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эмчлэх үйлдэлтэй юм.

Хэнд зориулсан бүтээгдэхүүн бэ?

Эрэгтэй, эмэгтэй, бүх насныханд зориулсан бөгөөд монгол хүний арьсанд тусгайлан зориулж үйлдвэрлэн авчирдаг тул та эргэлзэлгүй хэрэглээд үзээрэй.

Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн
Baeskeol-brand

Baekseol брэндийн уг бүтээгдэхүүн ямар давуу талтай вэ?

Арьсны унаган төрх, өнгийг бий болгож, өдрөөс өдөрт эрүүлжүүлж өгдөг.

Байгалийн органик орц ,найрлагатай учраас түрхэх бүр нэмэлт тэжээл, витаминуудыг та арьсандаа авч чадах байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн юм.

Үр дүн

Хордлого тайлж, бохирдол гадагшлуулж, гуужуулж, үрэвслийг намдаан, чийгшил өгөхөөс гадна арьсны балансыг шинэчилж тэнцвэржүүлж өгдөг юм.

Дэлгэрэнгүй тайлбарлавал уг бүтээгдэхүүн нь түлэгдэлт болон нарны харшил, бор толбо зэргийг байнгын хэрэглээгээр шимэгчлүүлэн арилгаж өгдөг органик бүтээгдэхүүн билээ.

Танд магадгүй доорх шинж тэмдэг илэрвэл манай бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй.

  • Нүдний доогуур бараантаж үрчлээтэх
  • Сэвх нөсөө толбо тодрох
  • Хуурайшиж, эмзэгших
  • Арьсны үрэвсэл илрэх
  • Хүзүүний өнгө өөрчлөгдөж үрчлээ тодрох

Эдгээр шинж тэмдэгүүд намрын улиралд илүүтэй явагдах магадлал өндөр байдаг бөгөөд хэрвээ танд тохиолдож байвал байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн болох ЦАСАН ЦАГААНЫГ хэрэглээд үзээрэй гэж зөвлөж байна.

Та цасан цагаан бүтээгдэхүүнийг сонирхож байвал энд дарна уу.