Халуун хүйтэн маск бол зуны турш нар салхинд, аялал зугаалганд явсан таньд хамгийн эрэлттэй байх бүтээгдэхүүний нэг юм. Таны арьсыг нөхөн төлжүүлэх эмчилгээний маск АТОЗИА-г танилцуулж байгаадаа баяртай байна.
Атозияа ХАЛУУН_ХҮЙТЭН маск гэж юу вэ?
Халуун хүйтэн маскны иж бүрдэл нь арьсыг нөхөн төлжлүүлэх эмчилгээний маск бөгөөд бүтээгдэхүүнтэйгээ хослуулан хэрэглэхэд тохиромжтой. Ид шидийн мэт үр дүнг таны арьсанд гаргахаас гадна та салоны үйлчилгээг гэртээ авсан мэт мэдрэмжийг өгч чадах арьсыг нөхөн төлжүүлэх эмчилгээний маск билээ.
МАСКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
Маскаа аваад яаж хэрэглэхээ мэдэхгүй байгаа юм биш биз. Би та нартаа маш хялбарханаар алхам бүрээр нь хэрхэн үйлчилгээ явагддаг талаар багахан тайлбар орууллаа.
Эхний алхам : Халуун маск маань арьсны нүх сүвийг нээж бохирдолыг гадагшлуулж арьсыг гуужуулах үйлчилгээтэй бөгөөд арьсыг илүү амрааж тайвшруулж өгнө.
Хоёр дахь алхам: Хүйтэн маскны хувьд арьсанд чийг өгч чангалж, өргөх үйлчилгээтэй.
Хүйтэн маск нь арьсны температур болон pH балансыг тэнцвэржүүлж өгдөг.
Энэ гайхалтай ид шидтэй маскны гол зорилго нь юу вэ?
Арьсыг нөхөн төлжүүлэх эмчилгээний маск ашиглан гэрийн нөхцөлд хэрхэн нүүрээ арчлах талаар: Халаалт, хөргөлтийн хослол болсон атазиа маск ашиглан гэртээ мэргэжлийн нүүрний арчилгааг эмчилгээ болгон хийж хэвшээрэй. Энэ нь таны арьсны бүтцийг сайжруулж, залуужуулдаг. Та заавал салонд орж цаг авах шаардлагаггүй. Гэртээ салонд орсонтой дүйцэхүйц хэмжээний чанартай үйлчилгээг та манай халуун хүйтэн маскнаас авч чадна.
Хөгшрөлтйн эсрэг, үрчлээг багасгах гаймашигтай үйлчилгээтэй: Энэхүү маск нь байгалийн гаралтай бөгөөд арьсыг хамгаалах, эдгээх үйлчилгээтэй ба үрчлээг багасгаж, арьсны ерөнхий эрүүл мэндийг дэмжих гайхалтай хослол болж чаддаг. Залуучуудын ихэнх нь 29-30 нас хүрээл үрчлээндээ санаа зовж эхэлдэг. Хялгасан үрчлээгээ хэрхэн яаж арилгах талаар сэтгэл түгшин сууж байгаа бүсгүй та энэ бүтээгдэхүүнээ хэрэглээд үзээрэй.
Өдөр бүр энэ их ажлын завгүй өдрүүдэд та пудр, будагны хор арьсандаа авч, ядартлаа ажилласны улмаас таны арьс ч мөн адил тэр хэмжээгээр тэжээлээ алдаж, хордож, гандаж байгааг та мэддэг үү. Тэгвэл та санаа зоволтгүй.
Уурын нөлөөгөөр хор гадагшлуулах: 1-р шатанд Халуун маскны уурын нөлөө нь арьсны температурыг нэмэгдүүлж, хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулж, хаван намдаана. Ядаргаа, арьсны хорыг гадагшлуулсны дараа шим тэжээлийг шингээхэд тусалдаг.
Гүн цэвэрлэгч, чийгшүүлэгч: Бетайн, Зуун настын Вера, Зөгийн жилий зэрэг байгалийн баялаг идэвхтэй найрлага нь арьсыг эрч хүчтэй болгоно. Гүн цэвэрлэгээ нь арьсыг цэвэрлэж, нөхөн төлжихөд тусалдаг. Ийм гоё бүтээгдэхүүн таны арьсыг гүн цэвэрлэж, чийгшүүлнэ гээд бод.
ХӨРГӨХ НӨЛӨӨГӨӨР АРЬСЫГ ТАЙВШРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ:
Халуун маскыг хэрэглэсний дараа 15-20 минутын дараа хүйтэн маск ашиглан арьсны температурыг бууруулж, нүхжилтийг багасгана. Энэ нь арьсыг сэргээж, тархалтыг сайжруулж, наалдамхай чанарыг бууруулдаг.
Байгалийн уян хатан чийгшилтийг арьс нөхөн төлжүүлэх эмчилгээний маск байхад та авч чадна. Байгалийн арьс нь коллаген бага ялгаруулж, арьс хуурайшиж, үрчлээ үүсдэг. Түүний байгалийн орц найрлага нь арьсанд коллагены нийлэгжилтийг дэмжиж, арьсны уян хатан байдал, чийгшлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бүх төрлийн арьсанд зориулагдсан: Энэхүү байгалийн гаралтай арьс арчилгаа нь тослог, хуурай, хосолсон арьсанд үйлчилдэг ба эмзэг арьсанд ч аюулгүй. 100% байгалийн гаралтай, парабен, цахиур агуулаагүй тул ямар ч сөрөг нөлөөгүй. Байгалийн 100%-н гаралтай гэдгээрээ бусад маскнуудаас бүрэн дүүрэн ялгарч чадна.
Мэдээж хэрэг таньд халуун хүйтэн маскаа хэрхэн хэрэглэх зааврийг танилцуулах нь зөв болов уу.
Халуун хүйтэн маскыг хэрэглэхдээ эхлээд:
- Арьсаа сайтар угааж, цэвэрлэсний дараа арьсандаа мистээ шүршиж, маскаа тавихад бэлдэнэ.
- Нүүрэндээ маскаа тааруулан тавьж, өөртөө тухтай байрлал сонгон 20-30 минут байлгана.
- Маскаа авсны дараа нүүрэнд үлдсэн хэсгийг товшин арьсандаа шингээж массажлаж өгөөрэй.
- Халуун маск тавьсаны дараа арьс чангалж өргөх үйлчилгээтэй хүйтэн маскаа нүүрний хэлбэртээ тааруулан тавина.
- Хэрэглэх хугацаа 20-30 минут байна. Маскаа авсны дараа мөн үлдсэн хэсгийг товшин, шингээгээд угаахгүйгээр шууд унтаарай.
Хэрэглэхэд анхаарах зүйлс
Хэрэглэсний дараа шууд нарны тусгалд арьсаа ил гаргахгүй байхад анхаарах. Хүүхдийн гар хүрэхгүй газар тавих, Задалж хэрэглээгүй үлдсэн маскаа нарны шууд тусгалгүй орчинд тасаглгааны темпаратурт хадгалах. Нүдэндээ оруулахгүй байх.