Хятадууд анх 2000 гаруй жилийн өмнө хэрэглэж байсан энэхүү эртний гоо сайхны уламжлалт дэг жаяг одоо ч алдартай хэвээр байна. /Cricula Trifenestrata/ Алтан хүр хорхой нь эрүүл экосистемд үнэтэй хувь нэмэр оруулдаг ашигтай шавж юм. Зөвхөн ялмын навчаар хооллодог гаршуулсан Bombyx Mori торгон эрвээхэйгээс ялгаатай нь Cricula Trifenestrata нь авокадо, кешью, кофе, шанцай, манго зэрэг жимсний модны навчаар хооллодог.
Cricula Trifenestrata-гийн үйлдвэрлэсэн эдгээр “алтан хүр хорхойнууд”-ыг экспортын чанартай торгоны утас, гар урлалд ашигладаг ба эдгээр хүр хорхойн торго нь сайн чанартай, эдэлгээ сайтай материалын тоонд багтдаг. Алтан хүр хорхойн үүр нь зөвхөн үнэ цэнтэй торго хийхээс гадна байгаль орчныг нөхөн сэргээж, нийгмийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулахаас гадна гоо сайхан, арьс арчилгааны хувьд гайхалтай ашиг тустай 🌿🐛🌟
Алтан хүр хорхойн үүр маш сайн тэжээл болохоос гадна маш сайн гуужуулдаг
Алтан хүр хорхойн гуужуулагч маск байгалийн гаралтай уураг, амин хүчил, коллаген агуулагддаг ба хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг үзүүлж арьсны уян хатан байдлыг сайжруулж, арьсан дахь коллаген болон витамин тэжээллэг чанарыг хадгалахад маш сайн тусалдаг. Эдгээр арьсны үйлчилгээг бодитоор мэдрэх боломжыг та зөвхөн маскаар шийдэх боломжтой нь гайхамшигтай. Эмэгтэй хүн бүрийн санааг зовоодог асуудал бол мэдээж хөгшрөлтийн үрчлээ. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдэж чаддаг талаар дор дурдлаа.
- Тансаг зөөлөн алтан хүр хорхойн боловсруулсан гуужуулагч маск – г нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийхэд хөгшрөлтийн эсрэг тосонд агуулагддаг Серицин бодис ялгардаг. Серициныг тасралтгүй хэрэглэснээр арьсны өнгө сэргэж, тунгалаг, толигор гялалзсан эрүүл арьстай болдог.
- Алтан хүр хорхойн гуужуулагч масктай үйлчилгээнд сарын турш орсны дараа хэт ягаан туяаны гэмтэл, сорвижилт 20%-иар багасаж, арьсыг чангалж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг
Алтан хүр хорхойн гуужуулагч маск хэрхэн хэрэглэх вэ?
- Гэрээр хэрэглэж болох боловч мэргэжлийн салоноор үйлчлүүлсэн нь илүү үр дүнтэй
- Гоо сайхны үйлчилгээнд орохдоо системтэй орох хэрэгтэй
- Ашиглах явцад татаж, сорох байдлаар чангардаг
- Гэртээ ганцаараа тавихад тийм ч тохиромжтой биш
- Эхний хэрэглэсэн өдрөөс хойш 7 хоног тутамд хэрэглэж хэвших
- Нарийн ажиллагаа цаг ордог тул мэргэжлийн гоо сайхны үйлчилгээнд хамагддаг
- Хүр хорхойн ханд нь арьсыг цэвэрлэж, гуужуулж, арьсны эрүүл мэндийг сайжруулж, гоо сайхны өвөрмөц мэдрэмжийг танд өгөх болно
Алтан Хүр хорхойн гуужуулагч маскийг гэрээр хэрэглэх заавар
Хөөсөөрөө нүүрээ сайтар цэвэрлэнэ. Арьс арчилгааны хамгийн чухал зүйл бол гүн цэвэрлэгээ байдаг. Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа алтан хүр хорхой маскаа тавина. Алтан хүр хорхойн маскаа 20 минут тавиад сүүлийн 10 минут сэвж өгнө.
Ингээд нийтдээ 30 минут тавина алтан хүр хорхой гуужуулагч маскаа тавьсны дараа цэвэрлэж аваад хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Хүйтэн усаар угааж цэвэрлэсний дараа чийгшүүлэгч мист тонерийг цацна ингэснийхээ дараа чийгшүүлэх тосоо түрхэнэ. Алтан хүр хорхойн гоо сайхны үйлчилгээ арьсыг толигор, толбогүй болгохоос гадна, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй 🌟🐛
Алтан хүр хорхойн олон элементтэй маскийн гайхамшиг
Бүтээгдэхүүний мөн чанар нь дээд зэрэглэлийн орц найрлагыг мэргэшсэн жороор дамжуулан арьсыг гэрэлтүүлэх, чийгшүүлэх, хөгшрөлтийн эсрэг, тэжээл өгөхөд туслах зорилготой юм. Алтан хүр хорхойн хандыг арьс арчилгааны салбарт мэргэжилтнүүд ашигладаг Гол найрлага нь түүний нэрэнд байдаг.
/алтан хүр хорхойн ханд/ Энэ нь алтан хүр хорхойноос гаргаж авсан бөгөөд тор бүтээх явцад өт хорхойн үүсгэсэн серицин уураг юм. Мэдээж энэхүү гол найрлага маань гуужуулагч маск -нд байгаа билээ.
Серицин нь арьсыг чийгшүүлэх шинж чанартай бөгөөд хорь гаруй амин хүчил, байгалийн антиоксидант агуулдаг. Энэ нь арьсанд зөөлөн уусаж, арьсанд ашигтай, нөхөн сэргээх үйлчилгээтэй. Тиймээс цаг хугацааны явцад нүх сүв цэвэршиж, арьсны бүтэц сайжирдаг. Түүний хоёр уураг нь маш бага тунгаар гоо сайхны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг. `Тэдгээрийг арьсандаа шууд түрхсэнээр та байгалиас заяасан хамгийн тансаг нүүрний арчилгааны үр шимийг хүртэх болно! Торгоны хүр хорхойг хэрэглэх нь батганы шинж тэмдгийг арилгахад тусалдаг, арьсыг бэхжүүлж, илүү үзэсгэлэнтэй болгож, үрчлээс, үрчлээсийг багасгадаг.
Серицинээс гадна ниацинамид, лактобациллийн ферментийн ханд, натрийн гиалуронат зэрэг олон төрлийн үр дүнтэй, ашигтай бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг бөгөөд энэ нь арьсны өнгийг сайжруулж, эмзэг, үрэвссэн арьсыг тайвшруулж, арьсны уян хатан байдлыг хадгалж, тэжээллэг уян хатан залуу арьсыг бүтээдэг
Хүр хорхойн нийт жингийн 20-30 хувийг эзэлдэг серицин нь шархыг эдгээх, био наалдамхай бодисоор чийгшүүлэх, үрчлээг арилгах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь батлагдсан.
Цаашилбал серицин нь арьсны ус хадгалах чадварыг нэмэгдүүлж, арьсны уян хатан чанарыг сайжруулж, үрчлээг багасгадаг. Энэ нь хуурай, хэт хуурай арьстай, нас гүйцсэн арьстай хүмүүст маш тохиромжтой
Түүнчлэн бүх төрлийн арьсанд зохих асуудлыг шийдэх зорилгоор хэрэглэснээр илүү залуу, гялалзсан, гэрэлтсэн арьстай болно.
Алтан хүр хорхойн ханд нь өндөр үнэтэй учраас гоо сайхны бүтээгдэхүүн, арьс арчилгааны бүхий л үе шатанд ашиг тустай. Алтан хүр хорхойн бүтээгдэхүүнийг зөвхөн Солонгос улсад үйлдвэрлэдэг байна.
Ямар гоё юм бэ баярлалаа
Хэрэгтэй мэдээлэл хүргэсэнд баярлалаа