1. НӨСӨӨ ТОЛБО ГЭЖ ЮУ ВЭ?
Нөсөө толбо меламины буруу ялгарлаас болж арьсан дээр үүсдэг. Тэд бүдэг бороос авхуулаад хар хүртэл янз бүрийн өнгөтэй байж болох ч арьсны бусад хэсэгтэй ижил бүтэцтэй байдаг. Нөсөө толбо нь нарны туяаны нөлөөгөөр гэмтсэн арьсны хэсэгт үүсдэг ба ямар нэг өвдөлт, зовуурь өгдөггүй.
2. НӨСӨӨ ТОЛБО ЯАЖ ҮҮСДЭГ ВЭ?
Монгол улсын цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч хуурай ширүүн нөхцөлд бидний арьс байнга ямар нэгэн асуудалтай байх нь элбэг байдаг. Үүний нийтлэг нэг асуудал нь яах аргагүй нөсөө толбо юм. Тиймээс бид өдөр тутамдаа энэ асуудлыг шийдэх арга хайж, үүсэл гарал тодорхойгүй, хямд үнэтэй гээд олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж асуудлыг бүр дордуулах тохиолдол маш их байдаг. Нөсөө толбо яаж үүсдэг вэ? Энэ талаар хүмүүс ихэнхдээ ойлголтгүй эсвэл буруу ойлголттой байдаг. Мэдээж олон шалтгаан байдаг үүний хамгийн чухалаас хуваалцъя. Меламин бол арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг байгалийн өнгө юм. Эпидермийн доод давхарга дахь меланоцитууд нь нарны гэрлийн үйлчлэлээр меламиныг ялгаруулж тэдгээрийг дендрит хэмээх тусгай эсээр дамжуулан арьсны дээд давхарга руу гаргадаг. Тэнд меламин нарны гэрлийг шингээж, хэт ягаан туяаг арьсны гүн рүү нэвтрэхээс сэргийлж арьсыг хамгаалдаг. Арьс нарны гэрлийн нөлөөнд өртөөгүй үед меламины синтез явагддаггүй.
Энэхүү үйл явц идэвхжих тоолонд арьсны эсэнд багахан толбо үлддэг. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр толбонууд хуримтлагдаж нөсөө толбо үүсдэг байна. Бид цаасан дээр харандаагаар ямар нэгэн зүйлийг хэд дахин зураад харин дараа нь арилгахад юу болдог билээ? Эцсийн эцэст харандааны мөр цаасан дээр заавал үлддэг.
Хүний нас нэмэгдэх тусам бие организм дахь үйл явц удааширч, үр дүн муутай болж эхэлдэг. Меланины синтез үүнтэй яг л ижил бөгөөд арьсны зарим хэсгүүдэд хуримтлагдаж эхэлдэг. Мөн түүнчлэн ахмад насанд меламины ялгаралд хуримтлал үүсдэг. Энэ нь өсвөр насанд нарны туяаны нөлөөнд автсан гэмтэл нь жил ирэх бүр мэдэгдэж эхлэхийг хэлж байгаа юм. Нөсөө толбо яаж үүсдэг вэ? гэсэн асуулдад та бага ч болов хариулт авч чадсан байх гэж найдаж байна.
Тэгвэл энэхүү үйл явцад хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн түгээмэл нь нарны хэт ягаан туяа юм. Гэхдээ жирэмслэлтийн үеийн гормоны тэнцвэргүй байдал ч мөн нөсөө толбо үүсэх шалтгаан болж болно. Түүнээс гадна зарим хүмүүст меламины хэт их ба хэт бага ялгарал ажиглагддаг учир үр нөлөө нь хүн хүнээсээ хамааран өөр байна.
Хэт ягаан туяаны үйлчлэлд удаан хугацааны турш автсан арьс жигд бус өнгөтэй болж, хөгшрөлт түргэн явагддаг.
3. НӨСӨӨ ТОЛБЫГ БАГАСГАХ БУЮУ ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ?
Нөсөө толбоноос сэргийлэхийн тулд наранд байх хугацаагаа багасгаж, нөсөө толбо аль хэдийн үүссэн бол тусгай цуврал бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй. Мэдээж мэргэжлийн арьс гоо заслын зөвлөхтэй бас зөвлөлдөх хэрэгтэй.
4. АРЬСАА АРЧЛАХАД ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД БИДЭНД ТУС БОЛЖ ЧАДАХ ВЭ?
Хэт их нөсөөжилтэй хэсгийг цайруулж, арьсны өнгийг сэргээж гэрэлтүүлэхэд мөн үрчлээг тэнийлгэхэд дараах багц үр дүнгээ өгөх бөгөөд хэт их нөсөөжилтэй хэсгүүд цайрч арьсны өнгө жигд бөгөөд гэрэлтсэн болж сайжирна, үрчлээ болон үрчлээснүүд тэнийнэ.
Иж бүрэн арчилгааны алхам бүр дараагийн алхамд арьсыг төгс бэлдэж бүтээгдэхүүн бүр нь нэг нэгнийхээ үр дүнг эрчимжүүлдэг байдлаар бүтээгдсэн. Жигд гэрэлтсэн, нөсөө ба үрчлээгүй арьстай болохын тулд бүтээгдэхүүнийг цогцоор нь хэрэглэж байж бие биеийхээ үйлчлэлийг дэмжиж, үр дүнгээ маш сайн өгдөг. Нэмэлт арчилгаа болох маск ампулыг бол заавал хэрэглэх хэрэгтэй.
Нөсөө толбо яаж үүсдэг вэ? гэсэн асуулт таны ойр дотны хэн нэгэнд байгаа бол та манай нийтлэлийг хуваалцаарай.
Buteegduun xer xugtsand ur dungee ogox be
Бүтээгдэхүүнээ аваад давхар гоо сайхны нөсөө толбоны эсрэг үйлчилгээнд хамрагдаад үнэхээр их таалагдсан шүү Ёстой л гялалзсан арьсаараа гоёороо гэж үнэн хэлсэн байна лээ Одоо хэрэглээд 1 жил 5 мар болж байна