fbpx

Хаврын арьс арчилгаа таны хувьд хэр чухал вэ? Улирал бүх эрс тэс өөр байдаг нь бидний арьсанд их нөлөөлдөг болхыг хэн бүхэн мэдээд байдаггүй. Тиймээс танд маш хэрэгтэй бөгөөд чухад зөвлөмжүүдийг энэхүү нийтлэлдээ орууллаа.

Бид саяхан л таныг өвлийн улиралд зориулж арьс арчилгаагаа өөрчлөхийг уриалж байсныг санаж байна уу? Гэтэл нэг л мэдсэн хавар болж, дахиад л арьс арчилгаагаа шинэчлэх цаг иржээ. Хэдэн сарын турш тэсгэм хүйтэн цаг агаарт, гадаах болон доторх температурын эрс хэлбэлзэл хооронд, цас шавхайн дунд байсан бидний арьс хуурайшиж, эмзэгшсэн тул дулаан улирал руу шилжихдээ арьсандаа дасан зохицох хугацааг нь олгож, арьс арчилгаандаа шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй.

Хамгийн гол нь бид нарлаг хавар эхлэхэд бэлэн байгаа ч бидний арьс дасан зохицоход арай илүү хугацаа хэрэгтэй. Тиймээс хаврын арьс арчилгаа маш чухал зүйл юм.  “Чийгшил, нарны туяа, гадны үйл ажиллагаа зэрэг өөрчлөлтүүд нь ихэвчлэн арьс арчилгааны горимоо өөрчлөх хэрэгцээг байгааг бидэнд сануулдаг

Улирал солигдоход  хувцас гэлтгүй та арьс арчилгаагаа  хүртэл өөрчлөх хэрэгтэй байдаг. Олон ааштай хаврын тэнгэр бидний арьсанд маш муу нөлөөтэй учраас бид энэхүү солбилцлын хүрээнд өөрчлөлтийг зэрэгцэн даван гарна л гэсэн үг.

Хаврын улирал айлчлан ирэх тоолонд арьс арчилгаандаа өөрчлөлтүүдийг зайлшгүй оруулж, эрүүл тунгалаг арьсаа хамгаалж  үлдэхэд тань туслах арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, зөв оновчтой арга барил, антиоксидантуудыг хэрэглэснээр арьс залуужуулах, үрчлээ багасгах, нөсөө толбо үүсэхээс сэргийлж түүнчлэн нөсөө толбыг багасгах боломжтой болно

Дараах энгийн зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр та 4 улирлын турш сайхан арьстай харагдах боломжтой.

Хавар илүү чийгшил, нарны хамгаалалт, хөгшрөлтийн эсрэг горимыг сайжруулах хэрэгцээ байгааг танд хэлж байгаа юм:

Тэгвэл бид ирэх дулаан өдрүүдэд нүүрний арьсаа эрхэн бэлдэх ёстой вэ?

1. Гуужуулж эхэл

Ихэнх хүмүүс өвлийн улиралд арьсаа гуужуулахаас татгалздаг. Учир нь хүйтэн цаг агаарт бидний арьс хуурайшиж, эмзэг болдог тул гуужуулах нь тийм ч сайхан санаа биш байдаг. Харин цаг агаар дулаарч, агаар дахь чийгшлийн хэмжээ нэмэгдэх үед бидний арьс илүү хүчтэй орцууд болон хүчлүүдийг хүлээн авах чадвартай болж эхэлдэг. Тиймээс өвлийн турш цугларсан үхэжсэн арьсыг хавар гуужуулж, арьсны өнгөө сэргээх хэрэгтэй.

Хаврын арьс арчилгаа
Хавар арьсаа хэрхэн зөв арчлах вэ

Хаврын арьс арчилгаа – ны детоксийг эхлүүлэхийн тулд бид танд гуужуулахыг зөвлөж байна.

Өвлийн арьс маш хуурай, холцруутсан, өнгөө алдсан шинжтэй байдаг. Хаврын улиралтай  золгохоосоо өмнө та мэдээж ийм арьснаасаа салмаар санагдах нь гарцаагүй. Хамгийн үр дүнтэй  арга бол арьсаа гуужуулах юм. Гэхдээ тохирсон зөв бүтээгдэхүүнүүдээ олж зөв гуужуулах хэрэгтэй. Гуужуулалт хийснээр арьсны өнгөн давхарга дээр байрлах үхэжсэн арьснаас салж шинэ давхарга буюу эрүүл арьсыг гаргаж ирдэг. Үүний  үр дүнд арьс арчилгааны бусад бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд илүү үр дүнтэй болж таны арьс гялалзсан толигор тунгалаг болно. Арьсыг гэмтээхгүйгээр зөөлнөөр гуужуулах арга бол гэлэн төрлийн гуужуулагч байдаг. 

Гуужуулагч нь, коллагены үйлдвэрлэлийг идэвхжүүлж, залуу арьсанд хүрэх анхны алхам юм. Юуны түрүүн та бүхэндээ зөвлөхөд илүү зөөлөн гелэн гуужуулагч хэрэглээрэй.

Гуужуулалтыг бүрэн хийснээр арьсны өнгөн давхарга дээр байрлах үхэжсэн арьснаас салж шинэ давхарга буюу эрүүл арьсыг гаргаж ирдэг

Манай салоны гоо сайхны үйлчилгээнд орохдоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Танд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг зөвлөх болно

2. Илүү хөнгөн чийгшүүлэгч рүү шилжинэ

Илүү хөнгөн бүтэцтэй атлаа арьсанд чийгшил өгөх тос руу шилжээрэй

Цаг агаар хүйтэн, хуурай үед бид арьсны эпидермисийн усны алдагдлыг багасгахын тулд сайн зөөлрүүлэгч, битүүмжлэгч хэрэглэх хэрэгтэй.

Гаднах температур, чийгшил нэмэгдэхийн хэрээр арьсаа чийгтэй байлгахын тулд хүнд өтгөн тосон чийгшүүлэх тос хэрэглэх шаардлагагүй. Ийм бүтээгдэхүүнүүд нь наалдамхай, тослог мэт мэдрэмж төрүүлдэг. Харин хөнгөн болон гелэн бүтэцтэй гүн чийгшүүлэх тос хэрэглэхийг зөвлөж байна. Хавар усан суурьтай, чийгшил сайн өгдөг, илүү хөнгөн тоснууд байхад л хангалттай. Гел хэлбэрийн тоснууд шингэц сайтай байдаг тул дулаан өдрүүдэд нэн тохиромжтой

Хаврын арьс арчилгаа
Хаврын улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ

Шөнө арьсаа сайтар чийгшүүлээрэй

Арьсыг нөхөн сэргээх давхар чийгшүүлэх үйлчилгээтэй чийгшүүлэх тос, унтлагын маск хэрэглээрэй. Ялангуяа гиалуроны хүчилтэй мөн hydroxy хүчилтэй нүүрний чийгшүүлэх тос шөнө түрхвэл үр дүн сайтай байдаг. Ийм төрлийн тоснууд нь арьсыг татаж чангалан, улайлтыг багасгаж үрчлээг тэнийлгэдэг байна. Түүнээс гадна ядарсан арьсыг амраадаг. Өглөөг сайхан арьстай угтана гэхээр үнэхээр сайхан байгаа биз? 

3. Нарны хамгаалалтаа хэзээ ч бүү март

Харврын арьс арчилгаа хийхэд бас нэгэн чухал зүйл бол нарны хамгаалалт. Агаарын хэм бууж, дулаарах тусам нарны гэрэл ихсэж бидний арьс илүү ихээр энэ гэрэлд өртөх байдал ажиглагддаг. Иймээс та дор хаяж  SPF 30 тай нарны хамгаалалттай тос эсвэл SPF-тэй чийгшүүлэгч тос байнга хэрэглээрэй. Нарны тос сонгохдоо аль болох physical нарны тос сонгох нь зүгээр. Physical sunscreen буюу ямар ч химийн бодис агуулаагүй зөвхөн Zinc Oxide,Titanium dioxide зэрэг минерал найрлагатай. Эдгээр минерал найрлагууд нь нарны хорт ягаан туяа арьсанд нэвчиж шингэхээс сэргийлэх нимгэн хана үүсгэдэг байна.

SPF-ээ шинэчилээрэй

SPF-ийг дор хаяж 50+ болгож нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүнүүд нь өргөн хүрээний хамгаалалттай байх нь хавар, зуны улиралд нарны хамгаалалтыг хангалттай байлгах гол түлхүүр юм

Олон ааштай хаврын тэнгэр бидний арьсанд маш муу нөлөөтэй гэдгийг бүү мартаарай.

Таны манай компанийн хамт олон илүү жаргалтай гэрэлтсэн эрүүл арьстай байхад тусална.

Та манай гоо сайхны үйлчилгээнд орохын өмнө арьс оношилгооны эмчээс зөвлөгөө аван өөрт тохирсон үйлчилгээгээ авах болно. Мөн түүнчлэн та бүтэн биеийн оношилгоо хийлгэн дархлаагаа бүрэн дэмжих боломжтой.

Нарны тос
Нарны тос

4. Нэмэлт арьс арчилгаа

Хар бараан толбо сэвх нөсөө зэрэг арилдаггүй арьсны асуудалтай танд байна уу? Ийм арьсны хамгийн дотнын найз бол Антиоксидант юм. Арьсны өнгийг жигдэлж цайруулах бүтээгдэхүүнүүд гэсэн үг. энэ бол хаврын арьс арчилгаа – нд Ялангуяа шөнийн арьс арчилгаандаа антиоксиданттай ампултай бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү үр дүнтэй бөгөөд унтаж байх үед хүний арьсны эд эс нөхөн сэргээгддэг байна.

Глюколик, AHA ( alpha hydroxyl acid) мөн антиоксидант болох Витамин C, Коллеган зэрэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь оройн арьс арчилгаандаа хэрэглэхэд шууд арьсанд үр дүнгээ өгч, арьсны өнгийг жигдлэн, сэвх нөсөө толбыг бүдгэрүүлэн, өглөө шинэхэн гэрэлтсэн арьстай сэрнэ. 

Нөсөө толбонд дуртай хүн гэж үгүй. Тэр тусмаа нарнаас болж үүссэн нэн тааламжгүй толбонуудтай тэмцэхэд антиоксидантууд маш нэмэртэй байдаг. Антиоксидантуудыг бүхэл жилийн турш хэрэглэх шаардлагатай ч хавар болон зуны улирлуудад энэ нь урьдчилан сэргийлэлт болж, арьсыг нарнаас үүдэлтэй гэмтэл авахаас хамгаалдаг. “Нарны хэт ягаан туяа арьс руу нэвтрэх үед чөлөөт радикалууд үүсэж арьсны ДНХ-г гэмтээж коллаген болон эластины задралыг хэт хурдасгадаг. Харин С аминдэм гэх зэрэг антиоксидантууд тэдгээр чөлөөт радикалуудыг тэнцвэржүүлж, арьсны нарнаас авах гэмтлийг бууруулж өгдөг

5. Дасгал хөдөлгөөн

Энэ хэсэг бол арьс арчилгаа ба, орц найрлагатай хамаарахгүй сэдэв хэдий ч байнгын дасгал хөдөлгөөн арьсны эрүүл мэндэд тун тустай  юм. Дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжирч, арьснаас хорыг гадагшлуулах процесс явагддаг. Мөн багахан гоо сайхны үйлчилгээг ч авсанд тооцож болно, яагаад гэвэл хөлөрсөн тохиолдолд арьсны нүх сүв нээгдэж тос, бохирдол зэргийг гадагшлуулдаг. Гэхдээ их хөлөрсний дараа нүүрээ дээд зэргээр цэвэрлэхгүй бол батга үүсэх нөхцөл бүрддэг байна.

6. Гоо сайхны хэрэгслүүд, бүтээгдэхүүнүүдээ цэвэрлэх

Хаврын улиралд арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдэд хугацаа нь дуссан аливаа бүтээгдэхүүнүүдийг хаяж, спонж болон багснуудаа цэвэрлэж, хуучирсан хэрэгслүүдээ солих хэрэгтэй. “Олон удаа хэрэглэсний улмаас бохирдсон, хугацаа нь дууссан, буруу хадгалсан бүтээгдэхүүнүүд бол нян, халдварын эх үүсвэр юм.

Арьс хуурайшихад юу нөлөөлдөг вэ?

Хаврын улиралд хүмүүсийн биеийн дархлаа сулрах, дотор эрхтний үйл ажиллагаа муудах, ходоодны хямрал тохиолдох, мөн арьс хуурайших зэрэг олон улирлын чанартай өвчин, эмгэг үүсдэг.Ялангуяа шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг байна. Тиймээс хаврын улиралд арьсаа сайтар хамгаалж арчлах хэрэгтэй байдаг. Үгүй бол цаг агаарын нөлөөллөөс арьс уян хатан чанараа алдаж үрчлээ үүсэх, үндсэн өнгөө алдах, цаашлаад дотор эрхтэн болон нарны туяаны нөлөөнөөс сэвх үүсдэг байна.

Хуурай арьсны гэмт хэрэгтнүүдийн хэрцгий ертөнцөд бид амьдарч байна. Хүйтэн агаар чийг багатай байдаг тул температурын уналт нь хуурайших бас нэг хүчин зүйл болдог. Хаврын улиралд хуурай арьстай хvний арьсанд хөгшрөлт хурдан явагддаг байна. Тиймээс тэжээлийг маш сайн өгөх хэрэгтэй.

Хаврын улиралд сэвх нөсөө юунаас үүсдэг вэ

Сэвх-нөсөө-толбо
Сэвх-нөсөө-толбо

Сэвх гэдэг нь меланининий хуримтлал болоод нарны гэрлээс болж үүсдэг нөсөө хэлбэрийн хавтгай хар, бор, шар өнгийн толбууд юм. Хаврын улиралд сэвхтэх нь хүмүүст нийтлэг тохиолддог асуудал. Учир нь арьс өөрийгөө нарнаас хамгаалахын тулд их хэмжээний меланин пегмент ялгаруулж эхэлдэг байна. Ингэснээр арьс борлодог бөгөөд арьс шинэчлэгдэж чадахгүй үед меланин пегмент нь үлдэн шингэж сэвх толбо болдог байна. Үүнээс гадна стрессээс үүдэн хүний элэгний үйл ажиллагаа муудаж, гормоны ялгаралт алдагдах үед хацар хавь духаар сэвx үүсдэг.Мөн эмэгтэй хүний гормоны баланс алдагдвал хөмсөгний дээр болон нүдний орчимд сэвx нөсөө үүсэж болно. Иймээс ялангуяа хаврын улиралд аль болох сайн амарч стрессдэхгүй, зөв хоол хүнс хэрэглэж дотор эрхтнээ эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй.

Харин сэвхтэй болохгүйн тулд одооноос нарны тос хэрэглэж эхлэх хэрэгтэй. Нарны илч улам наашилж буй энэ өдрүүдэд нарны хэт ягаан туяа арьсанд хүчтэй нөлөөлнө. Нарны туяа нь UVA (Нарны хэт ягаан туяа А буюу долгионы урт нь 400-315 нанометр), UVB (Нарны хэт ягаан туяа В буюу долгионы урт нь 315-280 нанометр)-ийн хэмжээтэй байдаг ба хавар зуны улиралд аль болох SPF өндөртэй нарны тос сонгож хэрэглээрэй. Харин нэгэнт үүссэн сэвхийг гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн ашиглан арилгаж болох ба хоол хүнсэндээ өөх тос хэрэглэхгүй байх, спиртийн төрлийн болон хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин арьсыг гаднаас нь нимбэг болон жүржийн шүүсийг бага зэрэг тарагтай хольж маск хэлбэрээр нүүрэндээ тавина. Мөн лууван ашиглаж сэвхээ арилгаж болох ба лууван нь цайруулах бодис агуулдаг. Нэг ширхэг лууванг үрж нимбэгний шүүстэй хольж нүүрэндээ түрхэнэ. Энэхүү арга нь сэвхийг бүдгэрүүлээд зогсохгүй мөн хар батгыг арилгахад тустай байдаг.

Ямар бүтээгдэхүүн сонгох вэ?

Хэрвээ та хаврын улиралд зориулж өөрийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг шинэчлэхээр шийдсэн бол юуны түрүүнд Монгол хүний арьсанд тусгайлан зориулагдсан Пэксоль Бьюти компанийн органик бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй.

Baeskeol-brand
Baeskeol-brand

Бүтээгдэхүүний орц найрлагад Ginkgo Biloba модны навчны ханд орсон маш хөнгөн бүтэцтэй, антиоксидантын үйлчилгээ үзүүлэх чадвартай, Пептид болох амин хүчлүүдийн ачаар арьсны өнгөн давхарга дахь үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй, нарны хэт ягаан туяанаас хамгаалах өндөр SPF индекстэй гээд арьсны хаврын улирлын хэрэгцээг бүрэн хангаж чадна.

Угаагч хөөс

Арьс арчилгаанд цэвэрлэгээ хамгийн чухал хэсэг байдаг. Нүүрний арьсыг гүн, бүрэн гүйцэд сайн цэвэрлэж өгнө. Угаагч хөөс нь ямар ч арьсанд тохирох боловч хэвийн болон тослог арьсанд бүр ч илүү тохирно.

Чийгшүүлэх мист тонер

Салхитай өдөр арьсныхаа онцлогт тохирсон спрей буюу мист тонерыг цацаарай. Ингэснээр таны арьсны цангааг хоромхон зуур тайлж цусан хангамж, тэжээлийг сайжруулж нүүрний булчинг бэхжүүлдэг.

Өдрийн туршид арьсыг тусгай лосьон, сальфетикний тусламжтайгаар цэвэрлэж чийгшүүлээрэй. Сэргээж цэвэрлэсний дараа хөнгөн будалт тавьж болох юм.

Чийгшүүлэх тос

Чийгшүүлэгч агуулсан All in one өдрийн тос, шөнийн тос, зовхины тос, эссенз агуулсан нүүрний тосоо арьс, зовхи, хүзүүндээ түрхсэнээр арьсны усны тэнцвэрийг сэргээнэ.

Чийгшүүлэх ВВ крем spf 50+++

Агаарын хэм бууж, дулаарах тусам нарны гэрэл ихсэж бидний арьс илүү ихээр энэ гэрэлд өртөх байдал ажиглагддаг. Иймээс та   SPF 50+++ нарны хамгаалалттай Baekseol BB кремийг байнга хэрэглээрэй.

Нарны тос сонгохдоо аль болох physical нарны тос сонгох нь зүгээр. Physical sunscreen буюу ямар ч химийн бодис агуулаагүй зөвхөн Zinc Oxide,Titanium dioxide зэрэг минерал найрлагатай.

Эдгээр минерал найрлагууд нь нарны хорт ягаан туяа арьсанд нэвчиж шингэхээс сэргийлэх нимгэн хана үүсгэдэг байна.

Танд зөвлөхөд

Өглөө
Идэвхтэй чийгшүүлэгч агуулсан өдрийн тосыг нүүрний арьс, зовхи, хүзүүндээ түрхсэнээр арьсны усны тэнцвэрийг сэргээж өгнө.

Өдөр
Салхитай өдөр арьсныхаа онцлогт тохирсон спрей буюу шүршигч цацаарай. Ингэснээр таны арьсны цангааг хоромхон зуур тайлж цусан хангамж, тэжээлийг сайжруулж нүүрний булчинг бэхжүүлдэг. Өдрийн туршид арьсыг тусгай лосьон, сальфетикний тусламжтайгаар цэвэрлэж чийгшүүлээрэй. Сэргээж цэвэрлэсний дараа хөнгөн будалт тавьж болно.

Орой
Ачаалал ихтэй өдрийн дараа арьсаа амраахын тулд унтахын өмнө тайвшруулах болон чийгшүүлэх үйлчилгээтэй тэжээлийн болон чийгшүүлэгч маскийг тавиарай. Өглөө арьс өнгөлөг, сэргэг харагдах болно.

Гоо сайхны бүтээгдэхүүнээс бүсгүй таны шүүгээнд заавал байх зүйлсийг сануулъя.

1. Шингэн саван: Аль болох байгалийн гаралтайг нь сонгож аваарай. Ийм саван нь хатуу саванг бодвол нүүрний арьсыг илүү гүн цэвэрлэдгээрээ тустай. Ялангуяа тослог холимог арьстай эмэгтэйчүүдэд шингэн саван тохирно.

2. Угаагч хөөс: Нүүрний арьсыг гүн, бүрэн гүйцэд сайн цэвэрлэнэ. Угаагч хөөс нь ямар ч арьсанд тохирох боловч хэвийн болон тослог арьсанд бүр ч илүү тохирно.

3. Угаагч гель: Угаагч гель нь жирийн ба тослог арьсанд зориулсан гэх мэт янз бүр байдаг. Энэхүү гель нь устай холиход багахан хөөсөнцөр үүсгэх бөгөөд усаар зайлж цэвэрлэнэ. Угаасны дараа таны арьс булбарай зөөлөн болно.

Та эдгээр амархан алхмуудыг хаврын арьс арчилгаандаа нэмэхэд таны арьс хаврын турш гэрэлтсэн тунгалаг, залуу эрүүл шинжээ хадгалах болно. Антиоксидант арьс арчилгаа, BB крем, нарны хамгаалалттай чийгшүүлэх тос хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийснээр арьсаа хамгаалж, эрч хүчээр хангаарай