Baekseol Beauty салоны гол философи бол “үр дүн”. Үйлчлүүлэгч маань манай салонд ирэхдээ зөвхөн нэг удаагийн үйлчилгээ аваад гарах бус, өөрийнхөө асуудлын уг шалтгааныг олж мэдэн, шийдэлд хүрч, тодорхой үр дүнг гаргах нь хамгийн чухал зорилго юм.</p>
<p>Үр дүн гаргахын тулд бидний баг мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, хамгийн сүүлийн үеийн шинэлэг аргуудыг судалж, олон улсын чиг хандлагыг үйлчилгээндээ нэвтрүүлж байна.

Дотроосоо гэрэлт, өөрийгөө хайрла: Гоо сайхан ба эрүүл мэндийн цогц шийдэл

Гоо сайхан гэдэг ойлголт өнөө цагт улам бүр тэлж, гүнзгий утга агуулгатай болсоор байна. Урд нь зөвхөн арьсаа арчилж, нүүрээ будахад л гоо сайханд анхаарлаа хандуулдаг байсан бол өнөөдөр дотроосоо гэрэлтсэн, эрүүл биетэй, эрч хүчтэй бүсгүй хүнийг л жинхэнэ утгаар нь “сайхан” хэмээн үнэлэх болжээ.

Энэ өөрчлөлтийн гол төвд нь бид, Baekseol Beauty хамт олон зогсож байна. Бид зөвхөн гадна талаас нь тордож өнгөлөх бус, дотроос нь буюу хүний биеийн эрүүл мэнд, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулж, цогц оношилгоонд суурилсан аргаар гоо сайхныг бий болгохыг зорин ажиллаж байна.


Гоо сайхан зөвхөн гаднаасаа биш

Олон эмэгтэйчүүд нүүрний арьс хуурайшиж, эрт үрчлээтэх, сэвх, нөсөө үүсэх, арьсны өнгө бараантах зэрэг асуудалтай тулгардаг. Энэ бүхний цаана бидний бие махбодь, дотор эрхтнүүд ямар байдалтай байгааг илтгэж байдаг гэдгийг төдийлөн анзаараад байдаггүй.

Жишээ нь, элэгний үйл ажиллагаа доголдсон тохиолдолд арьсны өнгө шарлаж, нөсөө толбо үүсэх нь элбэг. Эсвэл ходоодны асуудалтай хүмүүсийн арьс амархан үрэвсэж, батга гарах магадлал өндөр байдаг. Тиймээс арьс бол бидний дотоод эрхтний “толь” юм гэдэг нь оргүй үг биш ээ.


Бидний философи: ҮР ДҮН бол хамгийн чухал

Baekseol Beauty салоны гол философи бол “үр дүн”. Үйлчлүүлэгч маань манай салонд ирэхдээ зөвхөн нэг удаагийн үйлчилгээ аваад гарах бус, өөрийнхөө асуудлын уг шалтгааныг олж мэдэн, шийдэлд хүрч, тодорхой үр дүнг гаргах нь хамгийн чухал зорилго юм.

Үр дүн гаргахын тулд бидний баг мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, хамгийн сүүлийн үеийн шинэлэг аргуудыг судалж, олон улсын чиг хандлагыг үйлчилгээндээ нэвтрүүлж байна.


Мэргэжлийн эмчтэй цогц оношилгоо

Манай салоны онцлог бол мэргэжлийн эмчтэй хамтран ажиллаж, бүтэн биеийн цогц оношилгоо хийж байгаа явдал юм. Энэ оношилгоогоор таны элэг, цөс, бөөр, нойр булчирхай, ходоод, бүдүүн нарийн гэдэс, дотор хаван, стрессийн түвшин гэх мэт олон чухал үзүүлэлтийг шалгаж өгдөг.

Энэ нь зөвхөн эрүүл мэндийн асуудлыг оношлоод зогсохгүй, таны арьс, биеийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг мэргэжлийн түвшинд тайлбарлан, цогц зөвлөгөө өгдөг гэдгээрээ давуу талтай.


Гоо сайхан ба эрүүл мэнд – нэг цогц

Оношилгооны дараа бид таны арьс болон бие махбодийн онцлогт тохирсон тусгай үйлчилгээний хөтөлбөр боловсруулж өгдөг. Үүнд дараах зүйлс багтана:

  • Арьсны гүн цэвэрлэгээ, чийгшүүлэлт

  • Булчинг суллаж, хаван буулгах үйлчилгээ

  • Сэтгэл зүй тайвшруулах, эрч хүч нэмэгдүүлэх массаж

  • Дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хоолны зөвлөмж

  • Хувь хүнд тохируулсан арьс арчилгааны хөтөлбөр

Эдгээрийг хослуулснаар таны арьс гаднаасаа гэрэлтэхийн зэрэгцээ дотоод эрүүл мэнд тань тэнцвэржиж, илүү удаан хугацаанд үр дүнгээ хадгалах болно.


Танд тохирсон шийдлийг бид гаргаж өгнө

Олон үйлчлүүлэгч маань өмнө нь арьс арчилгаанд их хэмжээний мөнгө зарцуулсан ч хүссэн үр дүндээ хүрээгүй, түр зуурын эффект гарч байснаа ярьдаг. Харин манай салоны цогц оношилгоо, дотроосоо эмчлэх үйлчилгээний дараа жинхэнэ өөрчлөлт мэдэрсэн гэдгээ илэрхийлдэг.

Бид хүнд тань тохирсон зөвлөмж, эмчилгээний төлөвлөгөөг гаргаж өгөхөөс гадна таны хүссэн гоо сайхны зорилгод хүрэх алхам бүрд хамт байж, дэмжин ажилладаг.


Хэрхэн оношилгооны цаг авах вэ?

Хэрэв та дотор эрхтнээ шалгуулж, арьсанд тань нөлөөлж буй уг шалтгааныг мэдэхийг хүсвэл дараах байдлаар оношилгооны цаг захиалж болно:

📞 Утас: 7611-9986, 8910-9986
💬 Эсвэл коммент хэсэгт #Оношилгоо гэж бичээд дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

📍 Хаяг: Баруун 4 зам, Жем Паласе, 15 давхарт, 1502 тоот


Төгсгөлд нь…

Та өөртөө хайртай гэдгээ илэрхийлэх хамгийн том илрэл бол өөрийн бие, сэтгэл, арьсанд анхаарал хандуулах юм. Дотроосоо гэрэлтэх тэр мэдрэмжийг бид танд өгч чадна.

Та өнөөдөр өөрийн гоо сайхан, эрүүл мэндийн төлөө нэг алхам хийж, Baekseol Beauty-ийн дотроосоо гэрэлтэх шийдлээр аяллаа эхлүүлээрэй. 🌿

Смарт пийлинг гуужуулах үйлчилгээтэй багц: Арьс гуужуулах үйлчилгээ

Смарт пийлинг гуужуулах үйлчилгээтэй багц: Арьс гуужуулах үйлчилгээ

Smart Peeling Үйлчилгээ Гэж Юу Вэ? Энэхүү арьс нөхөн сэргээж, арьс гуужуулах үйлчилгээ нь арьсны гадаргаас гүн рүү нэвчин, арьс нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг мөн залуужуулах үйлчилгээтэй дэвшилтэт технологи юм. Энэхүү үйлчилгээ нь далайн гүнд ургадаг өргөслөг...

Өсвөр насны арьсны харшлын эмчилгээний аргачлалууд

Өсвөр насны арьсны харшлын эмчилгээний аргачлалууд

Өнөөгийн нийгэмд өсвөр насныхны арьсны харшил нь нийтлэг асуудал болоод байгаа бөгөөд энэ нь олон төрлийн хүчин зүйлээс үүдэлтэй байж болно. Харшлын шинж тэмдэгүүд нь арьсны хуурайшилт, улайлт, загатнаа, үрэвсэл зэрэг олон янз байдаг. Тиймээс энэ асуудлыг хэрхэн зөв аргаар шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй авч үзье.

Арьсны Харшил ба Эмзэг Арьстай Өсвөр Насныханд Зориулсан Зөвлөгөө

Арьсны Харшил ба Эмзэг Арьстай Өсвөр Насныханд Зориулсан Зөвлөгөө

Өсвөр насанд арьс нь гормоны өөрчлөлтөөс шалтгаалж илүү эмзэг болж, харшил үүсэх эрсдэлтэй байдаг. Нүүрний арьсан дээр туурах харшил, эмзэг арьс нь зөв арчилгаа хийхгүй бол арьсны эрүүл мэндэд мӨсвөр насанд арьс нь гормоны өөрчлөлтөөс шалтгаалж илүү эмзэг болж, харшил үүсэх эрсдэлтэй байдаг. Нүүрний арьсан дээр туурах харшил, эмзэг арьс нь зөв арчилгаа хийхгүй бол арьсны эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй тул тусгай арчилгаа шаардлагатай. уугаар нөлөөлж болзошгүй тул тусгай арчилгаа шаардлагатай.

Нарнаас хамгаалах тос: Төрөл, ашиг тус, хэрэглээний талаар зөвлөгөө

Нарнаас хамгаалах тос: Төрөл, ашиг тус, хэрэглээний талаар зөвлөгөө

Нарны хэт ягаан туяаны (UV) хорт нөлөөнөөс арьсаа хамгаалахад зайлшгүй шаардлагатай, харин ихэнх хүмүүсийн төдийлөн анхаарал хандуулдаггүй нарны тос нь арьсыг хамгаалах чухал үүрэгтэй байдаг. Дэлгүүр худалдааны газруудад олон төрлийн бүтээгдэхүүн байдаг учраас зөв бүтээгдэхүүнийг сонгоход амаргүй байж болох юм. Тиймээс энэхүү зөвлөгөөгөөр нарнаас хамгаалах тосны төрөл, ашиг тус болон хэрхэн үр дүнтэй хэрэглэх талаар хуваалцана.

Өсвөр насны хүүхдийн арьс арчилгаа: ШИЛДЭГ 15 ЗӨВЛӨГӨӨ

Өсвөр насны хүүхдийн арьс арчилгаа: ШИЛДЭГ 15 ЗӨВЛӨГӨӨ

Энэхүү нийтлэлээрээ та бүхэндээ өсвөр насны хүүхдийн арьс арчилгаа ба хамгийн түгээмэл тохиолддог арьсны асуудлын талаар зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Хэрвээ та өсвөр насны хүүхэдтэй бол мөн арьсны асуудал тулгарч байгаа бол заавал доорх зөвлөмжийг уншиж мөн...

Үлэмж Гоо ТББ-с гоо сайхны салбарын бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмж танилцуулах өдөрлөг зохион байгуулав

Үлэмж Гоо ТББ-с гоо сайхны салбарын бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмж танилцуулах өдөрлөг зохион байгуулав

"Үлэмж Гоо" ТББ нь гоо сайхны салбарт бизнес эрхлэгчдийг нэгтгэн, тэдний эрх ашиг, хүсэл сонирхлыг хамгаалан, хамтдаа суралцаж, дэлхийн жишигт нийцсэн чанартай үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор 2022 онд үүсгэн байгуулагдсан. Энэ үйл ажиллагааны хүрээнд Солонгос улсаас...

НАСНЫ СЭВХ НӨСӨӨ ТОЛБО ҮҮСЭХ ШАЛТГААН ЮУ ВЭ?

НАСНЫ СЭВХ НӨСӨӨ ТОЛБО ҮҮСЭХ ШАЛТГААН ЮУ ВЭ?

СЭВХ, НӨСӨӨ ТОЛБО үүсэх шалтгаан: Хүний арьсанд нарны хэт ягаан туяа тусах үед арьс гэдэг зүйл өөрийгөө автоматаар хамгаалан арьсны гадаргуу дээр МЕЛАНИН ПЕГМЕНТ гэдэг зүйл ялгаруулж эхэлдэг Бидний Арьс тогтмол тодорхой нэг хугацаанд буюу 21-28 хоногт гуужиж, буцаад шинээр нөхөн төлжиж, шинэчлэгдэж байдаг Энэ үед арьсны гадаргуу дээрх меланин ч мөн адил шинэчлэгдэн гуужих ёстой байдаг боловч арьсны процесс алдагдсанаар илүүдэл меланин нь арьсны гадаргуу дээр үлдэн сэвх, толбо болон үүсдэг байна.

Хаврын арьс арчилгаа: Арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

Хаврын арьс арчилгаа: Арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

Хаврын улирал айлчлан ирэх тоолонд арьс арчилгаандаа өөрчлөлтүүдийг зайлшгүй оруулж, эрүүл тунгалаг арьсаа хамгаалж  үлдэхэд тань туслах арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, зөв оновчтой арга барил, антиоксидантуудыг хэрэглэснээр арьс залуужуулах, үрчлээ багасгах, нөсөө толбо үүсэхээс сэргийлж түүнчлэн нөсөө толбыг багасгах боломжтой болно

НӨСӨӨ ТОЛБО ЯАЖ ҮҮСДЭГ ВЭ? Танд нөсөө толбоны асуудал байна уу?

НӨСӨӨ ТОЛБО ЯАЖ ҮҮСДЭГ ВЭ? Танд нөсөө толбоны асуудал байна уу?

Нөсөө толбо меламины буруу ялгарлаас болж арьсан дээр үүсдэг. Тэд бүдэг бороос авхуулаад хар хүртэл янз бүрийн өнгөтэй байж болох ч арьсны бусад хэсэгтэй ижил бүтэцтэй байдаг. Нөсөө толбо нь нарны туяаны нөлөөгөөр гэмтсэн арьсны хэсэгт үүсдэг ба ямар нэг өвдөлт, зовуурь өгдөггүй.

Алтан хүр хорхойн үрчлээний эсрэг гуужуулагч маск хэрэглэх заавар

Алтан хүр хорхойн үрчлээний эсрэг гуужуулагч маск хэрэглэх заавар

Алтан хүр хорхойн гуужуулагч маск байгалийн гаралтай уураг, амин хүчил, коллаген агуулагддаг ба хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг үзүүлж арьсны уян хатан байдлыг сайжруулж, арьсан дахь коллаген болон витамин тэжээллэг чанарыг хадгалахад маш сайн тусалдаг