Тиймээ бид танд яагаад манай эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгох ёстойг тайлбарлая.
Солонгосын эмчилгээний гоо сайхны тэргүүлэгч үйлдвэрээс ирсэн салоны бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг гэхэд та нар итгэх үү? Таны арьсны онцлогийг тодорхойлон арьс оношилгоо, зөвлөгөө болон зөвхөн танд зориулсан дэглэмийг гаргаж өгдгөөрөө илүү гоё ховорхон боломж шүү.
“Бид танд эрүүл гэрэлтсэн тунгалаг шинэчлэгдсэн бүтэцтэй арьсыг бэлэглэнэ”
Мэс заслын бус аргаар сүүлийн үеийн эсийг сэргээх, залуужуулах үйлчилгээтэй Lucaon Self Doctor аппаратаар үйлчилгээ авна гээд та бод. Мэдээж доорхи үйлчилгээ таны сайхан арьсан дээр тод харагдах бизээ.
- #Baekseol брэндийн #эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад таны арьсны гүнд хуримтлагдсан хор бохирдол гадагшилдаг. Энэ үед гоо сайхны үйлчилгээнд ороход бохирдол гадагшлах явцыг илүү хурдасгаж арьсыг гялалзсан толигор болгодог.
- ~35 наснаас хойш арьсанд маш хурдтай хөгшрөлтийн процесс явагддаг.
- Үүнийг #удаашруулах, арьсны гүн рүү хэрэгтэй шим #тэжээлийг өгөх, лимийн урсгалыг #сэргээж, бохирдлыг хурдан #гадагшлуулж өгөх, процесс явагддаг.
Хурдан хугацаанд, мэсийн бус аргаар арьсаа гоё болгох хүсэлтэй хүн бүр манайд хамрагдаасай гэж манай хамт олны зүгээс хүсэж байна.
Салоны давуу тал
Мэргэжлийн хамт олон танд үйлчилнэ.
- Солонгосын эмчилгээний гоо сайхны тэргүүлэгч үйлдвэрээс ирсэн салоны бүтээгдэхүүн болон сүүлийн үеийн эсийг сэргээх, залуужуулах үйлчилгээтэй аппаратаар үйлчилгээ үзүүлдэг
- Таны арьсны онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлдэг
- Нэг удаагийн оролтоор арьсны түвшин ахиж сайжирна
- Гоо сайхны үйлчилгээ дээр зөвлөгөөнүүд хамт өгөгдөнө.
- Таны арьсны онцлогт үйлчилгээг үзүүлнэ.
АРЬС ОНОШИЛГОО
Манай салон таны арьсыг 3-н талт системээр оношилж, үр дүнд хүртэл хяналт тавьдаг.
3н талт системийн талаар дэлгэрэнгүй таньд ойлгомжтой байдлаар тайлбарлавал:
Микроскопоор арьс оношилж арьсны гүнд байгаа шимэгч, демодекс, гүний орчныг илрүүлж оношлох, Арьс арчилгааны зөв мэдлэг олгож, зөв гам дэглэм барих зөвлөгөө, дотор талаас нь нөлөөлөөд байгаа сөрөг хүчин зүйлсийг тодорхойлно. /шаардлагатай тохиолдолд бүтэн биеийн оношилгоонд хамруулах/ зэрэг багтана.
Эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн болон таны арьсанд зориулсан үйлчилгээ, эмчилгээг зөвхөн танд зориулан гаргаж, үр дүнгийн зорилго тавин хамтран ажиллахад маш таатай байна.